Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ЖАРГАЛАНТ СУМАНД АЖИЛЛАЛАА

2021-09-10

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас УИХ, Засгийн газар, аймгийн ИТХ-аас баталсан бодлого шийдвэрийг сурталчилах, тариалан бүхий сумдад ургац хураалтын бэлтгэл ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, отор нүүдлийг хэрхэн зохицуулж буй байдалтай танилцаж, улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй барилгын ажлын явц, үр дүнд хяналт тавин ажиллаж байна.
Өчигдөр буюу 9 сарын 6-нд ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Жаргалант суманд ажиллав. Жаргалант сум нь 1832 өрхийн 6794 хүн амтай. Сумын төсөвт байгууллагууд болох ЗДТГ, сумын хүн эмнэлэг, соёлын төв, Ерөнхий боловсролын 12 жилийн бүрэн дунд сургууль, бага сургууль, хүүхдийн 4 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Ковидийн нөхцөл улбар түвшинд, нийт батлагдсан тохиолдол 460 хүн байна.
Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын сургуулийн их засвар хийгдсэн байна. Мөн орон нутгийн хөгжлийн сангаас нэг багт зам засч, Өгөөмөр 2-р багт голын гарамтай болсон ба одоо 30 сая төгрөгийн санхүүжилтээр хогийн цэгийн хоёрдох түүхий эд боловсруулах шон үйлдвэрлэх ажил эхлүүлэх гэж байна.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн төрийн албан хаагчидтай уулзаж хурлын үйл ажиллагаа болон аймгийн цаг үеийн мэдээ мэдээллээр хангалаа. Уулзалтын үеэр сумын салбар бүрээс үйл ажиллагаагаа танилцуулж, тулгарч буй асуудалаа хурлын даргад уламжилж, зарим асуудлыг газар дээр нь шийдэж, гарц шийдлийн талаар зөвлөгөө өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%