Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ “ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ”-Д ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ГИШҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-08-31

Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий “Иргэний зөвлөл”-ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байхаар хуульчилсан байдаг ба 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван жилийн хугацаатай томилдог юм.
“Иргэний зөвлөл” нь хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэгтэй юм.
Төв аймгийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний зөвлөл”-ийн гишүүдийг Сонгон шалгаруулах комисс нь хүсэлт ирүүлсэн 17 иргэдийн материалаас шалгаруулалт хийж, аймгийн ИТХ-ын 5-р хуралдааны 11-р тогтоолоор Б.Эрдэнэбат, Г.Цэцгээ, Л.Ганбат, М.Мэндсүрэн, С.Энхтунгалаг, Ж.Энхбаатар, П.Мөнх-Оюун нарыг 2021 оны 09-р сарын 01-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай томиллоо.
Өнөөдрийн сургалтаар шинэ гишүүддээ зөвлөлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, үнэмлэх гардуулан, гишүүдийн ажил үүргийн хуваарийг танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%