Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"ЧИНГИС ХААН" НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ ДАГАСАН ХӨГЖЛИЙН ШИНЭ ЗАМ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

2021-07-08

Монгол улс, Япон улсын Засийн газрын хамтран хэрэгжүүлж буй Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудал өнөөдөр нээлтээ хийж, анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа боллоо. Жилдээ 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий уг томоохон бүтээн байгуулалтын анхны нислэгийг үндэсний агаарын тээврийн "МИАТ" ТӨХК-ний ОМ501 аялалын дугаартай Boing 717-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэлээ.
Төв аймгийн хувьд нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор УИХ-аар батлагдсан "Шинэ Зуунмод" хотыг хөгжүүлэх боломж бүрдэж байна. "Чингис хаан" шинэ нисэх онгоцны буудалд аймгийн аялал жуулчлалын төв нээлтээ хийсэн юм. Уг төвөөр дамжуулан Төв аймгийн аялал жуулчлалын талаарх мэдээллийг авахаас гадна аймгийн жуулчны баазуудаар үйлчлүүлэх боломжтой. Мөн аймгийн Шуудан үйлчилгээний газрын салбар ажиллаж байгаа бөгөөд улс, олон улсын шуудан, харилцааны үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%