Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Гагнуурын электродын үйлдвэр, Хүний экологийн төв, Будгийн үйлдвэрийн хувьчлахаар боллоо

2021-07-02

      “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк” ОНӨААТҮГ-ын Гагнуурын электродын үйлдвэр, Хүний экологийн төв, Будгийн үйлдвэрийн 66%-ийг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр хувьчлахаар төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай зөвшилцөж, шийдвэрлэхийг АИТХ-ын Төлөөлөгчдийн 85.2%-ийн саналаар дэмжлээ.

      “Эрдэнэт Шинжлэх Ухаан Технологийн Парк” ОНӨААТҮГ нь сургалт, судалгаа шинжилгээ хийх, гарааны бизнесүүдийг гаргах, хөгжүүлэх, бойжуулах, технологи дамжуулах, бизнесийн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийдэг бөгөөд паркийн дэргэд гагнуурын электродын үйлдвэр, хүний экологийн төв, будгийн үйлдвэр байх нь бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулахад хууль, эрх зүйн хувьд хүндрэлтэй байгаа юм.

      Гагнуур электродын үйлдвэр нь орон нутгийн төсвийн  145 сая төгрөгөөр 2017 онд байгуулагдаж, олон төрлийн ган, нерж гагнах гурван нэр төрлийн электродын үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Энэ үйлдвэр нь хоногт 2 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай. 2018-2020 онд 834.9 сая төгрөгийн орлого, 258,5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

       Хүний экологийн төв нь 2017 онд орон нутгийн төсвийн 142.3 сая төгрөгөөр  биологийн сорьц буюу үсэнд сорилт хийх чиглэлээр  байгуулагдсан. Өнөөгийн хүчин чадлаар нэг жилд 1080 дээжинд сорилт хийх боломжтой. 2019-2020 онд 90.6 сая төгрөгийн орлого олж, 26,5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

       Будгийн үйлдвэр нь орон нутгийн төсвийн 70 сая төгрөгөөр 2019 онд байгуулагдсан. Будгийн лаборатори нь хоногт 3 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. ЭКО хүний биед харшил өгөхгүй, үнэргүй, чанартай будаг үйлдвэрлэхэд 15-30 орц найрлагаас бүрдэх усан суурьтай эко будаг юм. 2019-2020 онд 23.1 сая төгрөг орлого, 877,9 мянган төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм.

    “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк” ОНӨААТҮГ-аас тендер, сонгон шалгаруулалт зарлаж дээрх гурван үйлдвэрийн үнэлгээг бизнесийн үнэлгээний хараат бус компаниар хийлгэхэд гагнуурын электродын үйлдвэрийг 403.8 сая төгрөг, хүний экологийн төвийг 177.9 сая төгрөг, будгийн үйлдвэрийг 136.7 сая төгрөгөөр үнэлжээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%