Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Аймгийн ИТХ-ийн Ээлжит бус II хуралдаанаар орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангуудын зээлийн хэрэгжилтийг хэлэлцлээ.

2021-07-02

      Аймгийн ИТХ-ийн Ээлжит бус II хуралдаанаар орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангуудын зээлийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Хүнс хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Орхон аймаг, Баян-Өндөр, Жаргалант сумдын Засаг даргын Тамгын газар,  “Шинжлэх ухаан технологийн парк” ОНӨААТҮГ-аас долоон төрлийн зээлийг олгож, нийт 2034 төсөлд 19.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийджээ. 

Тодруулбал, өнгөрсөн хугацаанд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 14 төсөлд 1.3 тэрбум, Сум хөгжүүлэх сангаас 617 төсөлд 4,2 тэрбум, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих  зээлийн батлан даалтын сангийн  хөнгөлөлттэй зээлээр 14 төсөлд 3,1 тэрбум, Дэлхийн банкны санхүүжилттэй бичил бизнесийг дэмжих зээлээр 156 төсөлд 1,76 тэрбум, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 345 төсөлд 1.4 тэрбум, Орхон аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор олгогддог хөнгөлөлттэй зээл /Тусгай зориулалтын сан/-аас 708 төсөлд 7,31 тэрбум, “Нэг өрх-Нэг ажлын байр дэд” хөтөлбөрийн хүрээнд 180 төсөлд 327,8 сая төгрөгийн зээлийг олгожээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%