Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2021-06-30

 

     Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2021 оны 6 дугаар сард 1 удаа хуралдаж 10 асуудал хэлэлцэн 14 тогтоол баталлаа. Үүнд:

   1.”Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2018-2020 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг “Хангалттай” гэж дүгнэлээ.

     2.”Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх аймгийн хөтөлбөр”-ийн 1 дүгээр үе шатны буюу 2017-2020 оны хэрэгжилтийн явц, үр дүнг “Хангалттай” гэж дүгнэв.

       3.“Залууст боломж хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, үр дүнг “Хангалттай” гэж дүгнэлээ.

       4.Үндсэн хөрөнгө актлаж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд зарим сум, байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж зэргийг акталж, данснаас хасахыг зөвшөөрөв.

    5.Үндсэн хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд зарим сум, байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ашиглалтын хугацаа дуусаж, сэргээн засварлах боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар  худалдахыг зөвшөөрч, худалдах доод үнийг тогтоов.

       6.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймагт Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг 2021 оны 08 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрлөө.

       7.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд Мандал сумын Түнхэл тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг 2021 оны 08 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрөв.

       8.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд Ерөө сумын Соёлын төв үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг 2021 оны 08 дугаар сарын 11-13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрлөө.

     9.Сэлэнгэ аймгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулахаар уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Улс эх орны эдийн засаг нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр тасралтгүй хангах үүргээ олон жил нэр төртэй хэрэгжүүлэн улсын жилийн нийт хэрэгцээний үр тарианы 60, төмсний 30, хүнсний ногооны 28 хувийг тогтмол хангаж,  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах хөрс суурийг бүрдүүлэн тус салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх үйлсэд Сэлэнгэ аймгийн иргэд, тариаланчид, малчдын оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 100 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийг “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цолоор шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

    10.Сэлэнгэ аймгийн Ахмадын хороог Алтан гадас одонгоор шагнуулах тухай асуудлыг хэлэлцээд Монгол төрийн ахмадуудын талаар явуулж буй бодлого, дэвшүүлж буй зорилт, Ахмад настны тухай хууль, ахмадуудын талаар гаргасан бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үйлсэд ахмадууд, бүх шатны ахмадын хороо идэвх зүтгэлтэй ажиллаж үйл ажиллагаагаа тогтмолжуулан ажлын үр дүнгээрээ улсын хэмжээнд байнга эхний байруудыг эзэлж байгаа амжилтыг үнэлж Ардын хувьсгалын 100 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, Монголын Ахмадын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Ахмадын хороог Алтан гадас одонгоор шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

    11.Ардын хувьсгалын 100 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, төрийн захиргаа, хөдөө аж ахуй, газар тариалан, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Сэлэнгэ аймгийн харьяат зарим иргэдийг Монгол Улсын баатар, гавьяат цолоор шагнуулахаар уламжиллаа. Үүнд: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Нацагийн Дэлгэрмөрөн, Жачины Янжив, Монгол Улсын Гавьяат хуульч цолоор Олдохын Буянтогтох, Гавьяат эдийн засагч цолоор Хандын Жавхлан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Минээгийн Оюунтуяа, Монгол Улсын Гавьяат агрономич цолоор Ямаранзын Идэрнамнан, Хөдөө аж ахуйн гавьяат механикжуулагч цолоор Доржпаламын Арвин, Дэчингийн Пүрвээ, Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор Гунаажавын Эрхэмбаяр, Монгол Улсын Гавьяат багш цолоор Нумчингийн Давдай нарыг шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

    12.Ардын хувьсгалын 100 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, төрийн захиргаа, хөдөө аж ахуй, газар тариалан, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Сэлэнгэ аймгийн харьяат зарим иргэдийг одон медалиар шагнуулахаар уламжиллаа. Сүхбаатарын одонгоор 2, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 23, Цэргийн гавьяаны улаан тугийн 1, Цэргийн гавьяаны одонгоор 5, Алтан гадас одонгоор 61, Хөдөлмөрийн хүндэт медалиар 196, Цэргийн хүндэт медалиар 2 хүнийг шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

                                                                                                        

 

                                               СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 376
184 / 49%
70 / 19%
60 / 16%
33 / 9%
29 / 8%