Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2021-06-25

Монгол улсын Засгийн газраас урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт тусгагдсан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Зуунмод хот, Чингис хаан олон улсын нисэх буудал, Шинэ Зуунмод, Майдар хотуулын хөгжлийн нэгдсэн төлөвлөлтийг боловсруулж, цогц агуулгаар шийдвэрлэхийг зорьж байгаа билээ. Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2019 оны 29-р тогтоолоор, Төв аймгийн төв Зуунмод хотын ерөнхий төлөвлөгөөг мөн Засгийн газрын 2019 оны 30-р тогтоолоор тус тус баталсан.
Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон холбогдох албаны хүмүүс Төв аймагт ажиллаж Зуунмод хот, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын дагуу хийгдэх дэд бүтэц, зам тээврийг дагасан бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байгаа хот байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн явц болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар Барилга хот байгуулалтын сайдад танилцуулан төсөл хөтөлбөрүүдийн зураг төсөл, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.
“Зуунмод хот”, “Шинэ Зуунмод”, “Майдар”, Сэргэлэн сумын төв гэсэн суурьшлын дөрвөн төвийг хот байгуулалтын болон зам тээврийн дэд бүтцийн нэгдсэн төлөвлөлттэйгээр хөгжүүлнэ. Ингэснээр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий 2040 он гэхэд Зүүн хойд Азийн зам тээврийн (агаарын, төмөр зам, авто замын) томоохон зангилаа төв болох юм. 150 мянган хүн амтай эдийн засгийн өндөр өсөлттэй бүс нутаг, түүнийг даган бий болсон Аеротрополис хот бий болж, улмаар Богд хан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр логистикийн төв, 20000 айлын орон сууц баригдаж, нийт 60-70 мянган шинэ ажлын байр бий болж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийг 10-15 хувь тэлэх боломж бүрдэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%