Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

18 АЛБАН ХААГЧ ЗУУНМОД СУМ ДОТОР 6 ЦЭГТ ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ, ИРГЭДЭД ЗӨВЛӨМЖ ӨГЧ БАЙНА

2021-06-25

2021 оны 6 дугаар сарын 18 буюу өнөөдрөөс эхлэн Зуунмод сумын хэмжээнд иргэдийн хөл хөдөлгөөн, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд хяналт тавьж эхэллээ. Коронавируст халдварын тоо буурахгүй байгаа энэ үед Зуунмод сумын ЗДТГ, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын 18 албан хаагч Зуунмод сум дотор 6 цэгт хяналт, шалгалтын үүрэг гүйцэтгэж, иргэдэд зөвлөмж өгч байна. Мөн “Өндөр дов”, “4 дүгээр зөрлөг”-ийн постод албан хаагчид 24 цагийн үүрэг гүйцэтгэн тээврийн хэрэгсдийн орох гарах хөдөлгөөний хяналтыг чангатган ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд коронавирусын 2096 тохиолдол батлагдсан бөгөөд Зуунмод сумын хэмжээнд 76 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт халдварын батлагдсан тохиолдол 453 боллоо. Халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан дээрх арга хэмжээг авч байна, цаашид иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй, сул зорчилт хийж, өвчлөлийн тохиолдол нэмэгдвэл хатуу хөл хорих хүртэл арга хэмжээг авна гэдгийг онцолж байна.
 
 
ИРГЭН БҮРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАС ӨӨРИЙНХ НЬ ГАРТ БАЙГАА ГЭДГИЙГ УХАМСАРЛАН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА САЙЖРУУЛЖ, ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД ГАДАГШАА ГАРАХГҮЙ БАЙХ, ЗАЙЛШГҮЙ ГАДАГШ ГАРАХ ҮЕДЭЭ АМНЫ ХААЛТАА ЗҮҮЖ, ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРИХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%