Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6-р хуралдаан хуралдлаа

2021-06-21

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6-р хуралдаан 2021 оны 6-р сарын 16-ны өдөр хуралдлаа.

Тэргүүлэгчдийн 6-р Хуралдаанаар:-

  1. Аймгийн ИТХ-ын Тавдугаар Хуралдааны товыг 2021 оны 6-р 28-ний өдөр хуралдуулахаар тов тогтоож, тус Хуралдаанаар 8 хэлэлцэхээр шийдвэрлэв.
  2. Ажлын хэсэг томилох тухай
  3. Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
  4. Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэлд Төв аймаг дахь Төрийн аудитын газраас хийсэн дүгнэлт
  5. Сумын хамгаалалтад байх Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг болон хамгаалалтад авах солбилцлын цэгийг тогтоож батлах тухай
  6. Улаанбаатар хоттой хил залгаа Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн, Баянчандмань, Алтанбулаг, Аргалант сумд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумтай хил залгаа Төв аймгийн Сүмбэр сум, Сэргэлэн-Зуунмод сумд, Баянчандмань-Борнуур сумдын  хилийн цэсийн асуудлын талаар санал уламжлах тухай
  7. Баян сумын зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээ, хамгаалалтад авах тухай
  8. Архуст сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  9. Эрдэнэ сумын “Номин” цэцэрлэгийн өмчийн асуудлыг шийдвэрлэх тухай
  10. Отрын мал дамжин өнгөрүүлэх журам батлах тухай
  11. Хайгуулын сонгон шалгаруулалтын талбайн солбилцолд санал авах тухай
  12. Аймаг, сумдын усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох тухай
  13. Төрийн дээд одон медальд уламжлах тухай зэрэг нийт 13 асуудал хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын 5-р Хуралдаанаар хэлэлцэх 6 асуудлыг Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлого, байгаль орчин хөдөөгийн хөгжил, Нийгмийн бодлогын хороодод шилжүүлэв.

Тус Хуралдаанаас 5 тогтоол батлан Эрдэнэ сумын “Номин” цэцэрлэгийн өмчийн асуудлыг шийдвэрлэх тухай, Отрын мал дамжин өнгөрүүлэх журам батлах тухай асуудлуудыг боловсруулалтын түвшинг сайжруулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралдаанд дахин танилцуулахаар буцаав.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%