Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Булган аймаг Төрийн дээд шагнал "Сүхбаатарын одон"-оор шагнууллаа.

2021-06-07

Өнөөдөр Булган аймагт Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Сүхбаатарын одон" гардуулах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Цогт хун тайжийн талбайд болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Булган аймгийн туганд Сүхбаатарын одонг зүүж өгсөн юм. Одон гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар оролцлоо.
Булган аймгийн Төв талбайд Цэргийн хүндэт жагсаал жагсаж, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим хангинаж, Булган аймгийн иргэдийн төлөөлөл Ерөнхийлөгчийн зарлигаар соёрхогдсон Сүхбаатарын одонгоо хүндэтгэлтэйгээр гардан авлаа.
Булган аймгийг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, нийгэм, эдийн засаг, их бүтээн байгуулалт, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, биеийн тамир, спортын салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, анхны Олимпын аварга Н.Түвшинбаяр нарын олон арван анхдагчдыг төрүүлсэн түүхэн гавьяаг үнэлж “Сүхбаатарын одон”-гоор шагнасан байна. Эдүгээгээс 78 жилийн өмнө төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одонгоор шагнуулж байсан түүхтэй юм.
Ийнхүү өнөөдрөөс эхлэн Булган аймгийн иргэн бүрийн энгэрт Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон зэрэг гялалзаж эхэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%