Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 05-Р САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2021-06-03

2021 оны 1-р улиралд аймгийн ЗДТГ-аас гадаад харилцааны чиглэлээр хийсэн ажил, цаашдын төлөвлөгөө, 2016-2020 онуудад Монгол Улсын нэгдмэл гадаад бодлогын хүрээнд хамтын ажиллагаатай байгаа консулын газрууд, Дундговь аймагт хэрэгжсэн гадаадын төсөл хөтөлбөр, хамтран ажиллаж буй олон улсын байгууллага, Орон нутагт тулгамдаж буй асуудлаар гадаадын төсөл хөтөлбөр, Олон улсын байгууллагад хандан хамтран ажиллах санал хүргүүлэх, Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинээр холбоо харилцаа тогтоох чиглэл зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар Дундговь аймагт
1. НҮБ-ын хөдөө аж ахуйг дэмжих олон улсын сангийн “Зах зээл бэлчээрийн удирдлага”-ын төсөл Гурвансайхан, Говь-Угтаал,Өндөршил, Сайнцагаан, Өлзийт суманд инженерийн хийцтэй худаг гаргах, Өвс тэжээлийн агуулах, саравч, борлуулалтын цэг, хүнсний ногооны зоорь барих чиглэлээр
2. Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөр Сайнцагаан сумын 3-р цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг гүйцэтгэх
3. Канадын “Мерит” төсөл аймгийн хэмжээнд ашигт малтмал, уул уурхайн бодлогыг тодорхойлох, төрийн албан хаагчдыгчадваржуулах,
4. Дэлхийн зөн ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй орон нутаг” Төсөл Сайнцагаан, Гурвансайхан, Дэрэн суманд Орон нутгийн гамшгийг даван туулах чадварыг сайжруулах чиглэлээр
5. НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн UNIDO төсөл аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх
6. Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга” төсөл аймгийн хэмжээнд Инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн шинэ санал, санаачлагад дэмжлэг үзүүлэх
7. Тогтвортой амьжиргаа -3 төсөл аймгийн хэмжээнд орон нутгийн хөгжлийг дэмжих
8. Турк улсын “ТИКА” төсөл аймгийн ХХААГазар мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тус тус хэрэгжиж байна.
 Аймгийн Онцгой байдлын газраас Гамшгийн үеийн болон Ковид-19 цар тахлын хандив тусламжийн зарцуулалтын мэдээлэлийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд болон сумдын удирдлагуудад танилцууллаа.
 Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн Дөрөвдүгээр хуралдаан маргааш буюу 2021 оны 05-р сарын 05-ны өдөр болно. Уг хуралдаанаар 3 асуудал хэлэлцэх бөгөөд түүний нэг нь ИТХ-ын Төлөөлөгдийн ёс зүйн үлгэрчилсэн дүрэм юм. Бүх шатны ИТХ-ын Төлөөлөгчдөөс иргэд сонгогчид, сонгогдсон Хурлын байгууллагынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ёс зүйн хэм хэмжээг сахиж, хууль судалж, мөрдөж хэрэгжүүлэх, ёс зүйн аливаа алдаа дутагдал зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Төлөөлөгчийн ёс зүйн үлгэрчилсэн дүрмийг батлахаар өнөөдөр урьдчилсан байдлаар цахимаар хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт 15 төлөөлөгч оролцож санал бодлоо илэрхийлсэн байна. Цахимаар оролцоогүй бусад төлөөлөгчдөөс ч мөн дүрэмд оруулах, санал хүсэлтийг хүлээн авч нэгтгэн дүрэмд тусгах юм.
 Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ “Хүмүүнлэг” сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургуулийн захирал Д.Мөнхбат, Тэнгэрийн Тэмдэг хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр нар санаачлан урлагийн төрөлжсөн ангитай болох санал ирүүлсэн учир ийнхүү тус сургуулийн анги танхимын хүрэлцээ, хөгжмийн зэмсэгийн нөөц бололцоог үзэж танилцлаа. Хөгжмийн ангитай болох санал өнөөдрийн байдлаар төлөвлөлтийн шатанд байгаа бөгөөд ирэх хичээлийн шинэ жил гэхэд төрөлжсөн анги нээхээр төлөвлөж байна.
 Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 4-р хуралдаан өнөөдөр буюу 2021 оны 05-р сарын 05-ны өдөр 88.5 хувийн ирцтэйгээр хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
1.Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн үлгэрчилсэн дүрэм батлах тухай
2. Орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх хөтөлбөр батлах тухай
3. Аймгийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэлээ.
- Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг баталж, ёс зүйн хорооны гишүүдийг 5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байхаар тогтож, төлөөлөгчдийн олонхын саналаар Төлөөлөгч Ж.Мөнхчулуун, О.Эрдэнэтөгс, С.Амарсанаа, Н.Мэндсайхан, Л.Өлзийбүрэн нар сонгогдлоо.
- Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлийг бууруулах, тандалт судалгаа хийх, шинжилгээнд хамруулах, тусгаарлах, эмчлэх зэрэг арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор аймгийн 2021 оны төсвийн хавсралт Орон нутгийн хөгжлийн сан болон, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтад
өөрчлөлт орууллаа.
- Инженерийн шугам сүлжээг улсын төсвийн хөрөнгөөр оруулалтаар гүйцэтгүүлж шинээр баригдах орон сууцны барилгын нийт талбайн 2,0 хувийг орон нутгийн өмчид шилжүүлэн авах замаар “Орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат-д даалгалаа.
 ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ” НЬ СУРГАЛТЫГ 7 СУМАНД ОЧИЖ, 3 СУМАНД ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь УИХ-ын тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлийн сургалтад хамрагдлаа. Сургалтаар хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг чадавхжуулах, сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчдөд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, практикт гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.
 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 8-р хуралдаан өнөөдөр буюу 2021 оны 05-р сарын 20-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр цахимаар хуралдаж
- Зардлын норматив батлах тухай
- Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай
- Үндсэн хөрөнгө блансаас блансад шилжүүлэх тухай
- Хөрөнгө акталж данснаас хасах зөвшөөрөл олгох тухай
- Төрийн одон медиалаар шагнуулах тухай
- Аймгийн 2021 оны ОНХС-ын хөрөнгө оруулалтаар батлагдсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, арга хэмжээний явцын мэдээлэл
- Гамшгийн үеийн болон Ковид-19 цар тахлын хандив тусламжийн зарцуулалтын мэдээлэл зэрэг 9 асуудал хэлэлцлээ.
 Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан болон Монгол Улсад нүүрлэсэн цар тахлын үед амь нас эрүүл мэндээ үл хайрлан, эмчийн тангаргаа чанд сахин ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон, медилаар шагнасныг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, ИТХ-ын С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат нар гардуулж өглөө.
“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор
1. Сэрвэрээ Нарангэрэл –Нэгдсэн эмнэлгийн рентген эмч
2. Чоймбол Бямба-Эрүүл мэндийн газрын ерөнхий нягтлан бодогч
3. Чойдог Дондог –Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийн мэс заслын эмч
“Алтан гадас одон”-оор
1. Ёндонжамц Цэцэг-Өлзий-Эрүүл мэндийн газрын бүртгэл мэдээллийн ажилтан
2. Цэдэв Сугирцолмон-Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч
3. Буяндэлгэр Лхагвацэрэн-Нэгдсэн эмнэлгийн сувилагч
4. Мяхандорж Баярмаа-Дэрэн сумын эрүүл мэндийн төвийн статистик бага эмч
“Хөдөлмөрийн хүндэт медаль”
1. Сэрдамба Бямбасүрэн-Нэгдсэн эмнэлгийн лаборант
2. Пүрэв Сарантуяа Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн үйлчлэгч
3. Пагжавын Оюунчимэг-Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн
4. Тэрбиш Саруултуяа- Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийн дотрын эмч
5. Чимэд Оюумаа-Дэрэн сумын эрүүл мэндийн төвийн үйлчлэгч
6. Монхоодой Мөнгөнцэцэг-Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч
7. Цэнджав Мөнхчулуун-Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч
8. Жамъян Энхжаргал-Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга
 Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1-р багийн малчин Алтангэрэлийн Бавуу “Алтан ботго”-ны эзнээр, Өндөршил сумын Цог багийн малчин Эрдэнэ-Очирын Алтанхуяг “Алтан унага”-ны эзнээр тодорч шагналыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, МҮОНРТ-ын “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн ерөнхий редактор Ө.Цогт-Эрдэнэ нар шагналыг гардуулж өглөө. Хаврын тэргүүн сард олгодог уламжлалт шагнал цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн хойшлогдоод байсан юм. Жил бүр бусдаас илүү хөдөлмөрлөж , төлийн хорогдолгүй ажиллаж олон тооны төл хүлээн авсан малчныг МҮОНРТ-ээс “Алтан төл”-ийн эзнээр шалгаруулдаг уламжлалтай.
 Өндөршил сумын Талын нар багийн малчин Н.Чинбатын гэр бүл “Улсын аварга малчин өрх” шагналаа гардаж авлаа. ХХААХҮЯ-аас малчдад олгодог “Улсын аварга малчин” шагналын нэршлийг 2021 оноос эхлэн “Улсын аварга малчин өрх” болгон өөрчилсөн. Тус шагналыг хаврын тэргүүн сард, Сар шинийн баярын өмнө гардуулдаг уламжлалтай хэдий ч цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хойшлогдсоор зуны тэргүүн сард УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ болон орон нутгийн удирдлагууд баяр хүргэж гардуулж өглөө. 2021 онд Дундговь аймгаас “Улсын аварга малчин өрх” 6 тодорчээ. Хөдөлмөр зүтгэл, ажил үйлсээрээ хүндлэгдсэн, мал маллагааны арвин баялаг туршлагатай Н.Чинбатын гэр бүл ийнхүү “Улсын Аварга малчин өрх” –ийн болзол хангасан байна. Аварга малчин Н.Чинбат, гэргий С.Гандулам нар 1997 онд айл гэр болж мал сүргээ таван төрөл дээр өсгөсөөр аймгийн сайн малчны болзлыг биелүүлж, 2015 онд Аймгийн Сайн малчин, 2018 онд Монгол Улсын ХХААХҮЯам, МҮОНРТ-ээс хамтран шалгаруулдаг “Алтан унага”-ны эзнээр тус тус шагнуулсан. Н.Чинбат нь мал сүргийнхээ бүтцийг нутаг орныхоо онцлогт тохируулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүрдүүлэхэд онцгой анхааран бод малаа түлхүү өсгөж байна. Үхрээ Төв аймгаас авсан махны чиглэлийн угшилтай бухаар, Хонио Төв аймгийн Баянцагаан сумын илүү нугаламтай хуцаар, ямаагаа Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн улаан ухнаар сүргийн бүтцээ сайжруулжээ.
 Аймгийн ИТХ-ын ажлын алба, Төлөөлөгчид аймгийн Засаг даргын санаачилсан “8 түмэн мод тарих аян”-д нэгдэж Сайнцагаан сумын “Мандалговь” цэцэрлэгт хүрээлэнд 1200 ширхэг мод тарихаар бэлтгэл ханган ажиллаж байна.
 Дундговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрхзүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг “Ногоон дуу хоолой” уриатайгаар 2021 оны 05 дугаар сарын 05-наас 05 дугаар сарын 25-ны хооронд орон даяар зохион байгуулж байгаатай холбогдуулан хүүхэд, залуусын дунд сошиал комик уралдааныг зарлалаа.
 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачилсан ИТХ болон Төлөөлөгчдийн нэрэмжит Төгөл байгуулах үйл ажиллагааг өнөөдөр буюу 2021 оны 05-р сарын 29-ны өдөр зохион байгуулж Мандалговь цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа.
Мод тарих Төгөл байгуулах ажилд Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, аймгийн Засаг дарга, ЗДТГазар мөн Сайнцагаан сумын ИТХ-ын төлөөлөгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажил зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын алба хаагчид оролцлоо.
Аймгийн удирдлагуудын зүгээс 2021 онд аймгийн хэмжээнд 8 түмэн мод тарих, цаашлаад бүх нийтээрээ мод тарих хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлж Дундговь аймгийн ногоон байгууламжийг жил бүр нэмэгдүүлэхийг зорьж байна.
Цаашдаа гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2000 га газарт мод тарих ажлыг эхлүүлэхээр хэлэлцсэн. Энэ жишгээр жил бүр мод тарих, тарьсан модоо арчилж ургуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах юм.
 05-р сарын 29-ны энэ өдөр Цэнхэр дуулгатан буюу Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиодог. Дундговь аймгаас давхардсан тоогоор 35 цэргийн алба хаагч Цэнхэр дуулгатны эгнээнд нэгдэж Дэлхийн энх тайвныг батлах хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэсэн юм. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Зарим Энхийг сахиулагчдыг аймгийн шагналаар шагналаа. Баярын өдрөөрөө Энхийг сахиулагчид Аймгийн ИТХ, Төлөөлөгчдийн нэрэмжит Төгөл байгуулж мод тарих хөдөлгөөнд нэгдэн оролцлоо.
Аймгийн Хүндэт тэмдэгээр :
Б.Энхболд Аймгийн ОБГ-ын Ахлах ахлагч
У.Баатархүү Аймгийн ОБГ-ын Ахлах ахлагчС.Өлзийбаяр Тагнуулийн хэлтсийн Ахлах ахлагч
Жуух бичгээр:
М.Цэрэнжаргал Зэвсэгт хүчний 278-р байгууламжийн Ахлагч
Н.Гантулга Зэвсэгт хүчний 278-р байгууламжийн Ахлагч нар шагнууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%