Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД СУУРЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2021-05-25

   Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба нь УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нарт суурь сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна.
 
   2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдаж буй энэхүү сургалтад Сэлэнгэ аймгийн 17 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, Төлөөлөгч нар хамрагдаж байна. Уг сургалт нь төлөөлөгчдөд хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг чадавхжуулах, сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд тэдэнд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, практикт тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдэж буйгаараа ач холбогдолтой юм.
 
   Сургалт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хууль, Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа, орон нутгийн төсвийн удирдлага, байгаль хамгаалал, газрын харилцаа: ИТХ болон иргэдийн оролцоо сэдвээр явагдаж байна.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%