Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ШИЙДЭЛ” БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА

2021-05-21

Яг одоо /2021.05.21/ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, ДЗОУБ-ын Чингэлтэй дүүргийн хөтөлбөр хамтран “Хүүхдэд ээлтэй Чингэлтэй” аяны хүрээнд зохион байгуулагдах “Шийдэл” бодлогын хэлэцүүлгийг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийн зорилго нь хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгарч буй хүндрэл, бэрхшээл,боломжууд, цаашид авч хэрэгжүүлэх зөвлөмж чиглэлийг боловсруулхад чиглэгдсэн юм. Хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нээж, дүүргийн 1-19 хороодын Засаг дарга, Нийгмийн ажилтан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим Төрийн бус байгууллага, дүүргийн холбогдох бусад албаны төлөөлөл нийт 50 хүн оролцлоо. Хэлэлцүүлэг “Хүүхдийн ба хамгаалал”, “Орон нутгийн түвшинд тулгамдаж буй асуудал түүний шийдэл”, “Тогтвортой хөгжлийн зорилго буюу ядуурлын бүх хэлбэрийг эцэс болгох” сэдвийн хүрээнд өрнөсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%