Өнөөдөр /2021.05.14/ “Гэр бүлийн хүчирхийлэлгүй Чингэлтэй” өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан гар зураг, зохион бичлэг, эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааны шагналыг гардуулан өглөө.
Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллага, Чингэлтэй дүүргийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгч Л.Энхцэцэг, Ч.Хонгорзул нар гардуулан өгч, амжилт хүслээ.
Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт оролцогчиддоо баярлалаа.
АЙЛ БҮРИЙН ХААЛГАНЫ ЦААНА ХҮҮХДИЙН ИНЭЭД ЦАЛГИЖ БАЙГ!