Сэлэнгэ аймгийн ИТХ
2021-05-07
Дэлхийн хүмүүнлэгийн өдрийг өнөөдөр олон улсад тэмдэглэж байна. Тодруулбал, энэ өдрийг Олон улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид тэмдэглэдэг. Энэ өдрийг Монгол Улсын Засгийн газраас 2011 оноос хойш үндэсний хүмүүнлэгийн өдөр болгох шийдвэр гаргаж, 9 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын Улаанзагалмай нийгэмлэгтэй хамтран гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар онол, практикийн бага хурал зохион байгуулж иргэд олон нийтийг хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулдаг уламжлалтай. Үндэсний хэмжээнд хүмүүнлэгийн үйл ажиллагааг гол зохион байгуулагч Монголын Улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 84 дэх гишүүн байгууллага юм.