Улс аймгийн хэмжээнд өвөлжилтийн байдал хүндэрсэн, цаг агаарын таагүй нөхцөл үүсэж цасан бүрхүүл үүссэн, Номгон суманд отрын айл өрх ихээр өвөлжиж тууврын зуд нүүрлэж буй хүнд цаг үед сумын малчдад өвс тэжээл, хүнсний болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Номгон сумын Улаан Загалмай анхан шатны хороо, сумын Залуучуудын холбоотой хамтран "Манлайлж алхъя, Малчдаа дэмжье" аяныг 2021.01.15-наас 2021.04.15-ны өдрийг хүртэлх хугацаанд зарлан иргэд, байгууллага, ААН, хамт олноос ирүүлсэн хандивыг малчдад хүргэн ажиллалаа.
Энэхүү 3 сарын хугацаанд нийт 84 байгууллага, иргэдээс 12.414.400 төгрөгийн хандив цугларсан ба аяны хандивыг малчдад хүргэхдээ нэг өрхөд 100,0 мянган төгрөгийн бараа болох 2 сав тэжээл, 1 ш долооц, 10 кг гурил, тос, хуурай сүү, цай, хийн газ, бээлий, хошуувч, нэмнээ зэргийг өгч нийт 123 малчин өрхөд хүргээд байна.
Хандив өгсөн ААН, байгууллага, хамт олон, иргэд, залуучуудыг сумын ИТХ-ын болон Залуучуудын холбооны facebook хаягаар олон нийтэд мэдээлж, сурталчилан ажиллалаа.