Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

энэ онд алдарт эхийн одонгоор шагнагдах 392 эхийн материалыг ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлэв

2021-04-22

2021 оны 4 сарын 8-ны ИТХ-ын Тэргүүлэгчдийн 4-р хуралдаанаар олон хүүхэд төрүүлж, өсгөж буй ээжүүдийг “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах болзол хангасан эхчүүдийн шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

Аймгийн ХХҮГазрын даргын “Алдарт эхийн одонгоор шагнуулах болзол хангасан эхчүүдийн материал ирүүлэх тухай” 2021.01.14-ний өдрийн №16 тоот албан бичгийг сумдад хүргүүлсний дагуу 2020 оны 03-р сарын 01-ний дотор 395 эхийн материал ирүүлсэн байна. Үүнд: 1-р зэргийн одон авах хүсэлт ирүүлсэн 17 сумын 33 эх материалаа бүрдүүлж ирүүлсэнээс 31 эх, 2-р зэргийн одон авах хүсэлт ирүүлсэн 27 сумын 363 эхийн материалаас 361 эхийн материал болзол хангасан байна.

Аймгийн хэмжээнд нийт 9120 алдарт эх байдгаас 1-р одонтой 2866, 2-р одонтой 6254 эхчүүд байна.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%