Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС СУМДЫН САЛБАР ЗӨВЛӨЛ БОЛОН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-04-19

     Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр сумдын салбар зөвлөлүүд болон Засаг дарга нартай цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар:

1.Аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл

2.Сэлэнгэ аймагт тохиолдсон гамшиг, осол, гал түймрийн нөхцөл байдлын болон аймгийн Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагааны талаарх мэдээлэл

3.Хууль тогтоомжийн хэрэгжилт, захиргааны шийдвэрийн хууль эрх зүйн үндэслэлийг хангах, авлига ашиг сонирхлын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл

4.Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргын мэдээллийг танилцуулж, дээрх асуудлуудаар санал солилцон, цаашид анхаарч ажиллах ажлын чиглэлийг хүргүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 376
184 / 49%
70 / 19%
60 / 16%
33 / 9%
29 / 8%