Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2021-04-05

1.2021 оны 03-р сард аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2 удаа хуралдаж Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийг Алдарт эх одонгоор шагнуулах тухай,Төрийн одон медиалаар шагнах тухай, хөрөнгөд үнэлгээ тогтоож худалдах, хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, хөрөнгө акталж данснаас хасах тухай, сүм хийдийн шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох тухай, ажлын хэсэг байгуулах тухай зэрэг 12 асуудал хэлэлцэж 42 тогтоол баталлаа.
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрээ оруулж боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй болон төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон, медилаар шагнасныг өнөөдөр аймгийн удирдлагууд гардуулж өглөө. “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-р 7, “Алтан гадас” одонгоор 28, “Хөдөлмөрийн хүндэт медиал”- аар 24 нийт 60 иргэн шагнууллаа.
3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинарыг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулж байна. Энэхүү уулзалтад Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ оролцлоо.
Уулзалтаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар Ерөнхий сайдтай байгуулах батламжинд гарын үсэг зурж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2021 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх, Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
4. Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнээр ахлуулсан “Гамшгийн уршгийн хариу арга хэмжээ авах” ажлын хэсэг Дэрэн, Цагаандэлгэр суманд ажиллаж малчид, иргэдтэй уулзан шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Шуурганы улмаас амь эрсдсэн иргэний ар гэрт аймгийн Засаг даргын нөөцөөс 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснийг хүлээлгэн өгч эмгэнэл илэрхийллээ.
2 сумын 10 малчин өрхөөр орж цаашдын дэмжлэг туслалцаа, хаваржилтын нөхцөл байдлын талаар санал солилцож хүнс болон өрхийн эмийн санг гардуулж өглөө.
5. Аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 2021 оны 03 сарын 26-нд хуралдлаа.
1. Салбар зөвлөлийн гишүүдийг Мандалговь хотруу орох болон гарах бүх чиглэлийн постод давхар хяналт тавьж ажиллуулах
2. Гишүүн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах талаар чиглэл хүргүүллээ
3. Цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож цаашид хэрэгжүүлэх төлөвлөсөн ажлуудыг танилцууллаа. Улаанбаатар хот болон хөрш зэргэлдээ аймгуудад халдвар ихээр нэмэгдэж нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хуралдаанаар зөвлөлийн гишүүдийг Мандалговь хотруу орох гарах чиглэлийн постуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах шийдвэр гарсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга С.Од-Эрдэнэ 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр , Нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож 2021 оны 04-р сарын 01-ний өдөр постууд, үйлчилгээний байгууллагууд, хөл хөдөлгөөн ихтэй дэлгүүрүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөж байгаа нөхцөл байдалтай танилцлаа.
Улаанбаатар чиглэлийн пост дээр ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудын ажлын байрны нөхцлийг сайжруулах, цагдаагийн кабоны арын хаалгаар элс шуурч орж шинжилгээ өгөх байрны нөхцлийг хүндрүүлж байгаа байдалд анхаарч арга хэмжээ авах талаар санал гарсан байна.
Авто тээврийн хураамж авах үйл ажиллагаа нь халдвар тараах өндөр эрсдэлтэй байгаа тул мөнгө хураах ажилтны ариутгалын нөхцөл байдлыг эрсдэлгүй болгох шаардлагатай байгаа мөн халдвартай газраас ирж байгаа иргэдийг замгүй газраар тойрч орох гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж иргэдэд маскаа зүүх, зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг зөвлөлөө.
6. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь УИХ-ын тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран 2021 оны 04сарын 15-нд багтаан 15 сумын ИТХ-ын төлөөлөгч нарт сургалт зохион байгуулахаар хөтөлбөр, хуваарийг гарган ажиллаж байна.
Хуваарийн дагуу 03 дугаар сарын 24-ний өдөр Өлзийт сумын ИТХ-ын төлөлөөгчдөд, 31-ний өдөр Гурвансайхан сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд тус тус сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 2 сумын нийт 34 төлөөлөгч хамрагдлаа.
Сургалтыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хууль, орон нутгийн төсвийн удирдлага, байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт сэдвээр явууллаа.
Сургалт нь шинээр сонгогдсон төлөөлөгч болон дахин сонгогдсон төлөөлөгч нарт хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг чадавхжуулах, сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчдөд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, практикт гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.
7.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Дундговь аймгийн аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Цахим сургалтанд нийт 260 төлөөлөгч хамрагдлаа. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөөгийн малчин төлөөлөгч нар сургалтанд хамрагдаж чадсангүй.
Төлөөлөгч нарт “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл”, “Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагын удирдах албан тушаалтны хүлээх үүрэг”, “Авлигын гэмт хэрэг-шинэ зохицуулалт” сэдвүүдээр танилцуулга, мэдээлэл хийж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын асуусан асуултад хариулж санал бодлыг нь сонслоо.
8. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод байгуулагдлаа.
Аймгийн сонгуулийн хорооны гишүүдийн анхдугаар хуралдаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Од-Эрдэнэ оролцож Сонгуулийн хорооны даргаар томилогдсон ЗДТГ-ын дарга Л.Доржбатад сонгуулийн хорооны тамгыг гардуулж өглөө.
9. Аймгийн онцгой комиссын 9-р хуралдаанаас гаргасан “МАЛЧДАД ТУСАЛЪЯ” аянд аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон нэгдэж нэг өдрийн цалингаа хандивлалаа.
10. УИХ-ын тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн сургагч багшаар ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Ахлах мэргэжилтэн Ж.Түмэндэлгэр, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ю.Ганцэцэг, Сумдын ИТХ, сургалт хариуцсан ажилтан Д.Энхтамир нар суралцаж бэлтгэгдлээ. Мөн Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй сургагч багш бэлтгэх сургалтад 2 алба хаагч, Худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох цахим сургалтад ажлын албаны 6 алба хаагч, Дундговь аймгийн хэлний бодлогын шийдвэрийн дагуу “Монгол бичгээ эхлэн сурцгаая” сургалтад ажлын албаны хамт олон бүгд хамрагдаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%