Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН ЦАХИМААР ХУРАЛДЛАА.

2020-12-25

Өнөөдөр 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан цахимаар хуралдлаа. Хуралдаанаар:
1. Дундговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
2. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр
3. Аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө
4. Төрийн одон медиалаар шагнуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ. Тэргүүлэгчдийн хуралдааныг өргөтгөсөн байдлаар хийж төлөөлөгч нар оролцож саналаа солилцлоо.
Бодлогын баримт бичгийг аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир, ХШҮДАХ-ийн дарга Г.Самданцоодол, ХЭЗХ-ийн дарга Б.Түвшинбаяр нар танилцууллаа. Дундговь аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь 8 зорилгын хүрээнд 35 агуулгаар дэд зорилго дэвшүүлж, 51 зорилтыг хэрэгжүүлэх 187 арга хэмжээг төлөвлөсөн байна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь 6 бүлгийн 25 салбар, 20 зорилго, 45 зорилт түүний хэрэгжүүлэх 201 арга хэмжээг тус тус төлөвлөсөн байна.
Тус бодлогын баримт бичигт аймгийн 42 иргэнээс 53 санал, ҮХГазраас ирсэн 3 санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 төлөөлөгчдөөс ирсэн 100 саналыг судалж, төлөвлөлтөд 133 саналыг тусгасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%