ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРӨӨР 33 ӨРХИЙН 70 ИРГЭНД ХҮНСНИЙ БАГЦ ХҮРГҮҮЛЛЭЭ
Өнөөдөр Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Улаан загалмайн хороо, сумын ЗДТГ хамтран Зуунмод сумын зургаан багийн 1 өрхөд хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг 33 өрхийн 70 иргэнд 100 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний багц хүргүүллээ.