Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2020-12-07

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаан өнөөдөр /2020.12.04/ 09 цагт 100 хувийн ирцтэйгээр эхэллээ. .

Улс орны хэмжээнд үүсээд байгаа “Коронавируст (Ковид-19) цар тахлын халдвар манай аймагт илэрч хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбоотойгоор энэ удаагийн ээлжит хуралдааныг аймгийн ЗДТГ-ын Хурлын Их, бага танхим, Дархан сумын ЗДТГ-ын Хурлын танхим гэсэн танхимаас хүн хоорондын зайг 2 метр байхаар суулгаж, цахимаар зохион байгуулж байна.  

Хуралдаанаар “Хуралдааны дэг батлах тухай”, “Хороод байгуулж, ажиллах журам, эрхлэх асуудлыг батлах тухай”, “Ёс зүйн дүрэм, дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай”, “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлийг батлах тухай”, “Дархан-Уул аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай”, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, “Дархан-Уул аймгийг 2021 онд хөгжүүлэх хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай”, “Аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөвт зохицуулалт хийх, 2021 оны төсөв батлах тухай”,  “Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газраас 2021 оны төсвийн төсөлд өгөх санал” зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Дэгийн дагуу Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Г.Эрдэнэбат, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Б.Даваасамбуу, Д.Хүрэлчимэг, Ж.Дорждэрэм нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%