Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит дөрөвдүгээр хуралдаан цахим хэлбэрээр хуралдлаа
Өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит дөрөвдүгээр хуралдаан цахим хэлбэрээр хуралдлаа. Хуралдаанаар Коронавируст халдвар (ковид 19) цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дүүргийн эмзэг бүлгийн хүн амын хүнсний хангамжийг зохицуулах зорилгоор зорилтод бүлгийн, хөл хорионд орсон, тусгаарлагдсан, асран хамгаалах, харгалзан дэмжих хүнгүй, эсхүл хараа хяналтгүй байгаа хүүхэд, гэр бүлд шаардлагатай эд материалын болон хүнсний тусламж үзүүлэх, цар тахлын тархалтыг хязгаарлах, бууруулах, таслан зогсоох эрсдэл бүхий онцгой нөхцөлд ажиллаж байгаа Төрийн албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, ариутгал халваргүйтгэлийн бодис, хамгаалах хэрэгслээр хангах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4196