Номгон сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2020.11.11-ний өдөр 71,42 хувийн ирцтэй хуралдаж Тэргүүлэгчдийн хурлын дэг, Тэргүүлэгчдэд урамшуулал олгох журам, Хурлын даргын цалингийн хэмжээг тогтоох тухай асуудлууыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тэргүүлэгчдийн хурлын дэгд Хуралд асуудал хэлэлцэх, Асуудал оруулах, Хурлын бэлтгэл хангах, Тэргүүлэгчдийн хурлын зарчим, Хурлын тэмдэглэл, түүнд хамаарах асуудал, Шийдвэрийг ёсчлох, Тэргүүлэгчийн ёс зүй, Хурлыг хаах гэсэн зүйл заалтуудыг тусгалаа.
Тэргүүлэгчид хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад шалтгаанаар хуралд оролцоогүй, хурлыг тасалсан тохиолдолд урамшууллаас хасаж тооцох тухай Ц.Эрдэнэдалайгийн саналыг хуралд оролцсон тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжин журамд тусгалаа.