Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ОТГОН ХУРАЛДААН БОЛЛОО

2020-10-01

Дархан сумын ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН /ИТХ/ 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны “Отгон” хуралдаан боллоо.
Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 14 дүгээр хуралдааныг Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням нээж үг хэллээ. Тэрээр “Цаашид бид хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа хариуцан эзэнтэй байлгах, түүндээ жил бүр тодорхой зардал төсөвлөж, арчлалт хамгаалалтыг сайжруулах талаар анхаарах ёстой” хэмээлээ.
Өнгөрсөн дөрвөн жилд Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг 14 удаа зохион байгуулж, 41 тогтоол баталжээ. Мөн энэ хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 53 удаа зохион байгуулж, 183 асуудлыг авч хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна.
Дархан сумын ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд Дархан сумын хэмжээнд улсын төсвийн болон аймаг, сумын төсөв, ОНХС-ын хөрөнгө оруулалтаар нийт 200 гаруй тэрбум төгрөгийн 800 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжсэн байна.

Үүнээс Дархан сумын орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 563.9 сая төгрөгийн 24 төсөл арга хэмжээ, Дархан сумын ОНХС-ын 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 125 төсөл арга хэмжээ тус тус хэрэгжсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%