УИХ-ын гишүүн Н. Наранбаатар Номгон суманд ажиллан иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, УИХ-ын бодлого шийдвэр, улс, аймгийн цаг үеийн талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Уулзалтын үеэр Алдарт эхийн одонг гардуулж, зарим иргэд төрийн албан хаагчдыг шагнаж урамшуулах үйл ажиллагаа боллоо.