Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР АХЛАХ СУРГУУЛЬД ЦЭРЭГЖЛИЙН ТАНХИМ, ДАЙЧИН АЛДРЫН БУЛАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2020-09-15

Монгол улс 1945 оны Чөлөөлөх дайнд ялсны Монгол-Зөвлөлтийн арми Японы милитирзмыг буулган авснаар дэлхийн 2 дугаар дайн дууссаны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Чөлөөлөх дайны 75 жилийн ойн хүрээнд Төв аймгийн Засаг даргын санаачилга, санхүүгийн дэмжлэгтэйгээр Хүмүүн цогцолбор ахлах сургуулийг түшиглэн “Цэрэгжлийн танхим, дайчин алдрын булан”-г нээлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга бөгөөд Монгол цэргийн Нэгдсэн холбооны Төв аймаг дахь салбар холбооны тэргүүн Д.Мөнхбаатар тэргүүтэй аймгийн удирдлагууд, Зуунмод сумын удирдлагууд, Хуурай замын цэргийн командлалын Захиргаа удирдлагын хэлсийн дарга хурандаа Л.Ганбаатар, Төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд, ахмад дайчид, Хүмүүн цогцолбор сургуулийн удирдлага, багш, ажилтан, сурагчид оролцлоо. Энэхүү буланг сургуулийн орчимд байгуулснаар эх орны ирээдүй болсон өсвөр үе, сурагчдад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх, эх орны түүх, бахархлын талаар танин мэдэх, хайрлан хүндэтгэх ухамсар суулгах зэрэг олон давуу талтай гэдгийг онцолж байна.
Мөн энэ өдөр хүрэлцэн ирсэн хүндэт зочид БНМАУ-ын баатар, Хурандаа, генерал Бутачийн Цогийн хөшөөнд цэцэг өргөж, ахмад дайчин Д.Найдан, Н.Намжилмаа, Д.Зундуй нарт хүндэтгэл үзүүлж Батлан хамгаалдахын сайдын “БАХАРХАЛ, ХҮНДЭТГЭЛ”, аймгийн Засаг даргын Батламж, мөнгөн тусламжийг гардуулж өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%