Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ариунтуяа Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

2020-09-09


Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ариунтуяа Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал болон ТИКА Олон улсын байгууллагын Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр тал өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэж, цаашид ямар чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ариунтуяа “Элчин сайд М.Ахмет Язал Чингэлтэй дүүрэгт бодитой хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байгаад талархал илэрхийлээд Чингэлтэй дүүрэг төдийгүй нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон дурдлаа. Элчин сайд М.Ахмет Язал дүүргийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүхий л талаар бүрдүүлэхийн төлөө олон шинэлэг ажил санаачилж ажиллаж байгаад дүүргийн удирдлагуудад баяр хүргээд  Элчин сайдын яамны зүгээс Чингэлтэй дүүргийн бүтээн байгуулалтын чиглэлд сэтгэл харамгүй хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийлсэн юм.

Чингэлтэй дүүрэг нь Анкара хотын Синжан дүүрэг, Истанбул хотын Пендик дүүрэг, Түрэг Үндэстнүүдийн Дэлхийн Холбоотой хамтын ажиллагаатай ажилладаг.

Мөн ТИКА олон улсын байгууллагын санхүүжилтээр Хүүхдийн номын өргөөний тоног төхөөрөмж, Анкарагийн гудамжны тохижилт, Ататуркын нэрэмжит 5 дугаар сургуулийн тохижилт, дүүргийн 17-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлээд байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар хоёр тал агаарын бохирдолыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, хүүхэд хамгааллын чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%