Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Ногоон хөгжилд 23,5 тэрбум төгрөг зарцуулжээ

2020-07-02

Булган аймгийн ИТХ энэ сонгуулийн эрхийн хугацаанд “Ногоон хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн юм. Аймгийн ИТХ-аар “Ногоон хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичгийг баталж 2016-2024 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Сүүлийн дөрвөн жилд ойн санг эрүүлжүүлж, нэмэгдүүлэх, хүн ам, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулах, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад нийтдээ 23.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицон байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйг хөгжүүлсэн, аялал жуулчлалын бүтээгдэхүүний үр өгөөжийг дээшлүүлсэн ногоон бүтээн байгуулалт, ногоон өсөлт бүхий эдийн засагтай аймаг болох хэтийн зорилттой юм.

Хэтийн зорилтыг хэрэгжүүлэхэд холбогдол бүхий “Аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургыг хөгжүүлэх бодлого”, “Эрчим хүчний хэмнэлтийн бодлого” боловсруулан гаргасан талаар аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

Орон нутгийн нөөц боломжид тулгуурлан аялал жуулчлалын бүтээгдэхүүн-үйлчилгээг бий болгож тэдгээрийг дэмжсэн дэд бүтэц, үйлчилгээг хөгжүүлэн ажил эрхлэлт, малчин өрхийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн үр өгөөжтэй, байгальд ээлтэй салбар болгох зорилгоор өнгөрсөн онд “Аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”-г баталж, жил бүр хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм. Амралт, аялал жуулчлал, түүхэн аялал, адал явдалт аялал, бүс нутгийн аялал жуулчлалыг дэмжих, дамжин өнгөрөх, амралт, чөлөөт цагийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөж, байгаль орчинд ээлтэй эдийн засгийг хөгжүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%