ХОС ТӨМӨРБЕТОН ГҮҮРИЙН АЖЛЫГ ТЕХНОЛОГИЙН ДАГУУ ГҮЙЦЭТГЭЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Эрдэнэсант сумын нутаг Жаргалант, Дэлгэрэхийн гол дээр хоёр байршилд 7 метр урттай хос төмөрбетон хоолой тавих ажлыг “Мотор сервис” ХХК гүйцэтгэж байна. Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн дарга Д.Саран-Эрдэнийн ахалсан ажлын хэсэг гүүрийн ажлын явцтай газар дээр нь танилцаж, зарим дутуу ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулах талаар үүрэг чиглэл өглөө.