Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв шинээр нээгдлээ

2020-06-16

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд Жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд  үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” өнөөдөр нээлтээ хийлээ.
Ахуйн үйлчилгээний төвийн барилгыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол улсын засгийн газар болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй Монгол улсад ЖСХ, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилготой, “ЖСХ-тэй тэмцэх нь” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн юм.


Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Ариунтуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн дарга Н.Өлзийхуяг, НҮБХАС-ын Шадар суурин төлөөлөгч А.Илиза, тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцов.

Нэг цэгийн үйлчилгээтэй болсноор хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн гишүүд, иргэдэд шаардлагатай эрүүл мэнд, сэтгэл зүй, хууль, эрх зүй, нийгмийн ажлын үйлчилгээг цогцоор хүргэх юм. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%