Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хангах хүрээнд Төв аймгийн Баянхангай суманд 50 хүүхдийн дотуур байрны шав тавьж, ажлыг эхлүүллээ. Шав тавих ёслолд аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмаа, ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, БЗОСК-ийн захирал Д.Ганбаяр болон сумын удирдлагууд, барилгын гүйцэтгэгч “Ар булаг” ХХК-ний хамт олон, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Баянхангай сумын одоогийн ашиглаж байгаа дотуур байр нь 1980 онд 70 хүүхдийн ортойгоор баригдаж ашиглалтад орсон. Тал хээрийн бүсэд оршдог сум учир малчдын хүүхдүүдийг 100 хувь хамруулан үйл ажиллагаагаа явуулдаг.
Шинэ баригдах дотуур байрны барилгын ажлыг Төв аймгийн “Ар булаг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх оны наймдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Уг дотуур байрны барилга нь 25х15 хэмжээтэй, галын гарцтай, хавтгай дээвэртэй, төмөр бетон карказан рамтай, цутгамал төмөр бетон хучилттай, хөнгөн блокон дүүргэлттэй бөгөөд шинэлэг загвартай гэдгээрээ ихээхэн онцлогтой.