Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"ЕГҮЗЭР ХУТАГТ: ТҮҮХЭН ЗҮТГЭЛТЭН БА УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ" олон улсын эрдэм шинжилгээний хурал 2020.09.04-06-ны өдрүүдэд зохион байгуулагдана

2020-06-10

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 30 жил, Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, сайд Егүзэр хутагт Галсандашийн мэндэлсний 150 жилийн ой, хэлмэгдсэнийх нь 90 дэх жилийн хүрээнд

ЕГҮЗЭР ХУТАГТ:

 ТҮҮХЭН ЗҮТГЭЛТЭН БА УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ

 

олон улсын эрдэм шинжилгээний хурал

 

 

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИСС

ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙСЛЭЛИЙН САЛБАР КОМИСС

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ХҮРЭЭЛЭН

 

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТҮҮХ, УГСААТНЫ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН

МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ, ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙД

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ХОЛБОО

СҮХБААТАР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭМАНДАЛ ХИЙД

ЕГҮЗЭР ХУТАГТ САН

 

 

 

 

 

Эрхэм хүндэт ......................................................... Танаа

 

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 30 жил, Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, сайд Егүзэр хутагт Галсандашийн мэндэлсний 150 жилийн ой, хэлмэгдсэнийх нь 90 дэх жилийн хүрээнд зориулсан ЕГҮЗЭР ХУТАГТ: ТҮҮХЭН ЗҮТГЭЛТЭН БА УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.

 

Егүзэр хутагт Жамсранжавын Галсандаш нь Сэцэн хан аймгийн Хурц вангийн хошуу /одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум/ -ны нутагт төрсөн. Халхын тамгатай хутагтуудын нэг. 1872 онд Егүзэр хутагтын хувилгаанаар тодорч, 1902 онд хутагт хамба цол, шавь захирах тамга хүртсэн байна. 1911 оны Монголын үндэсний хувьсгалыг талархан угтсан бөгөөд Богд хааны зарлигаар 1913 оноос Монголын зүүн өмнө хязгаарын сайдаар томилогдож Өвөр Монголын олон хошуудыг Монгол Улсдаа дагаар оруулах хэргийг явуулж, хил хязгаарыг Хятадаас сахин сэргийлэн сууж байжээ. 1930 оны зун баривчлан хорьсон бөгөөд Эрэгдэндагвын хэрэгт холбогдуулан хилс хэрэг тулган мөн оны 9 дүгээр сарын 30-нд цаазалжээ. БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор Егүзэр хутагтад тулгасан хилс хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ. Монгол Улсын засгийн газрын 2000 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын дунд сургуулийг Егүзэр хутагт Галсандашийн нэрэмжит болгосон байна.

 

Хэзээ: 2020 оны 09 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд

Хаана: Монгол Улс, Улаанбаатар хотод болон Сүхбаатар аймагт

 

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн чиглэлүүд:

-          ХХ ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙН МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛ, ШАШИН, УРЛАГ, УРАН ЗОХИОЛ

-          ЕГҮЗЭР ХУТАГТЫН АМЬДРАЛ, УЛС ТӨР, ШАШНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА,

-          ЕГҮЗЭР ХУТАГТ БА МОНГОЛ УЛСЫН ТӨР, ШАШНЫ ЗҮТГЭЛТНҮҮД,

-          ЕГҮЗЭР ХУТАГТЫГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ХИЙГЭЭД ЦАГААТГАСАН ТАЛААР,

-          ЕГҮЗЭР ХУТАГТЫН ТАЛААРХ ГАДААД, ДОТООДЫН АРХИВЫН ЭХ СУРВАЛЖ зэрэг болно.

Жич: Бага хуралд Монгол, Орос, Англи хэлээр илтгэл тавьж болно.

 

Хуралд оролцох хүсэлтээ 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор bagi112005@yahoo.com болон mendbayar.nyamjav@gmail.com гэсэн хаягаар эрдэм шинжилгэний хуралд тавих илтгэлийн нэр, монгол, англи товчлолын хамт ирүүлэхийг хүсье. Хурлын өмнө эрдэм шинжилгээний илтгэлүүдийн товчлолыг хэвлэх бөгөөд хурлын дараа эрдэм шинжилгээний хурлын материалыг хэвлэхээр төлөвлөж байна.

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%