Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Люблин хотын иргэд “Чиний хот, Чи шийдэх ёстой“ гэсэн уриатай.

2020-05-28

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэтэй ярилцсан ярилцлага

Орон нутгийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж байгаа талаар Польш улсын ямар сайн туршлага байна вэ? Тухайлбал иргэд, иргэний нийгэмтэй хамтран ажиллах талаар?

Бид Люблин хотын Иргэдийн оролцоо, нийгмийн асуудал эрхэлсэн төвийн дэд захирал, төсөв, ногоон хөгжлийг давхар хариуцдаг Анна Шадловска гэдэг бүсгүйтэй уулзаж мэдээлэл авч, газар дээр нь нүдээр үзэж танилцсан. 

Уулзалтын явцад Люблин хотын иргэдийн дийлэнх хувь нь хотынхоо ирээдүйн төлөө санаа зовж, хотынхоо хөгжлийн түвшинг дээшлүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ ханддаг, бид иргэдийн тусламжтайгаар энэхүү ажлыг амжилтанд хүргэж, энэхүү хөгжилд хүрсэн гэж онцолж хэлж байсан нь анхаарал татаж байсан.

Иргэдийн оролцоо, нийгмийн асуудал эрхэлсэн төв нь  иргэдийн нийгмийн асуудал, ногоон хөгжлийг хариуцдаг. 2010 оноос эхлээд хотын даргын ерөнхий ажлын хүрээнд уг ажлыг хариуцан төрийн бус байгууллагуудтай хамтран  ажилладаг гол байгууллага.

 Тус төв оршин суугчдын саналыг цуглуулж, иргэдийн төсвийг бүрдүүлдэг. Ногоон төсөл үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлэн ажиллуулж байгаа талаар танилцуулсан.  Иргэдийг идэвхжүүлэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдагийн нэг нь хавтгай уулзалт буюу ногоон зүлгэн дээр гадаа уулзалт зохион байгуулж иргэдийг хооронд нь илүү ойртуулахаас гадна иргэдийн тэгш эрхийн тал дээр санаа тавин ажилладаг байна.

Тус төвийн гол зорилго нь төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг төсвийн болон төсвийн бус аргаар зохицуулан хамтарч ажиллах явдал.

Төрийн бус байгууллагууд уг төвтэй хамтран ажиллахдаа санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй нь анзаарагдсан тул санхүүгийн бус дэмжлэг үзүүлэхийг хичээдэг гэдэг нь тодорхой нэг зорилготой ажиллаж байгаа хоёр гурван төрийн бус байгуулагуудын ажлыг дэмжиж дутагдаж байгаа ажлууд дээр нь хамтарч оролцоод санхүүгийн бус замыг зааж өгөх байдлаар хамтран ажиллаж эхэлсэн нь тодорхой үр дүнд хүргэсэн байна.

БНПУ үндсэн хуулиндаа иргэдтэй холбоотой ниймийн асуудлыг зөвхөн иргэдийн санал асуулгын дагуу хийх ёстой гэсэн зүйл заалтыг оруулсан байдаг. Иймээс бид хотынхоо иргэдтэй байнга уулзаж санал, зөвлөмж өгдөг. Ингэснээр иргэдийн идэвхи сэргэж, иргэд амьдарч байгаа хотынхоо төлөө, өөрсдийн ирээдүйн төлөө саналаа бидэнд гаргаж өгдөг. Бидний уриалга болЧиний хот, Чи шийдэх ёстойгэсэн уриатай. Хотын иргэн бүр төсөл боловсруулж төв байгууллагад санал өгөх эрхтэй. Жишээлбэл хотын нэг иргэн өөрийнх нь амьдарч байгаа хэсгийн зам муудсан байна гэж үзвэл төслөө бичээд төв байгууллагад хандах эрхтэй. Ирсэн төсөлтэй төв байгууллагын удирдлагууд танилцаад , үнэлгээ хийгээд энэ төсөл нь үнэхээр хэрэгтэй, иргэдэд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд санал асуулгад уг төслийг явуулдагМөн ирэх жилээс бид зөвхөн хүүхэд залуучуудаас санал авч, тэдэнд юу дутагдаж, юу хэрэгтэй байгааг төслөөр аван хэрэгжүүлэх ажил эхэлнэ гэж танилцуулж байсан юм. Энэ бүхэн нь бид хэрэгжүүлж болох, санаа авах сайн туршлага жишээ юм.  

Орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын амьжиргааг дээшлүүлэх талаар тухайн улсын нутгийн удирдлагын байгууллагуудын хэрэгжүүлж байгаа ямар бодлого, хөтөлбөр байна вэ?

Орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын амжиргааг дээшлүүлэх талаар Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төсөв, санхүүгийн хэлтсийн дарга Мирослав Путон бидэнд мэдээлэл хийсэн.  

Хотын санхүүжилт, үйл ажиллагаа нийтийн санхүүжилтийн хууль дээр үндэслэж үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ нь төрийн байгууллагууд болон орон нутгийн хурлыг хамарсан хууль байдаг. Хуулийн гол ач холбогдол бол засаг захиргааны нэгжийн үйл ажиллагааг дэмжихээс гадна хотын ажлын төлөвлөлт, ирээдүйн хөгжлийг харж ажиллахыг бид хичээдэг. Манай засаг захиргаа гурван хэсгээс бүрддэг. Гмины-сум, Повиат-аймаг, Воевод-хот  энэ бүгд бие даасан.

Төрийн төлөөлөгч мужийн захирагч байна. Гмины бол иргэдтэй хамгийн ойр байдаг аж ахуйн байгууллага. Бидний амин чухал асуудал бол дэд бүтэц, усны бохирдол, хог хаягдал, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, орон сууц зэргийг хөгжүүлэхийг зорьдог хамгийн чухал асуудлууд байдаг. 2800 гаруй Гмины, 65 Повиат, 16 мужтай. Орлогын үндсэн хэсэг орлогын татвар бас үл хөдлөх хөрөнгө болон өв уламжлагдсан ирсэн газраас газрын татвар авдаг. Орон нутгийн санхүүжүүлэлтэнд төрийн төв байгууллага огт орох ёсгүй өөрсдөө захиран зарцуулах эрхтэй. Төрийн төв байгууллагын өгсөн даалгавын дагуу иргэний бүртгэлээр дамжуулан төсөв бүрдүүлдэг. Жишээлбэл шилжин нүүлт, иргэн нас барах зэрэг нь хотын төсөвт ордог. Төрийн төв байгууллагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлсэнийхээ төлөө төрөөс мөн  санхүүжилт авдаг. Төрөөс хэрэгжүүлж байгаа нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор БНПУ-ын гэр бүл болгоны 2 дахь хүүхэд сар бүр 550 злот авдаг байсан бол энэ оны 7 дугаар сараас бүх хүүхдэд өгөх шийдвэр гарсан. Төв байгууллагаас ирүүлсэн санхүүжилтийн 2 хувийг төрийн албан хаагчдийн цалин урамшуулалтанд зарцуулдаг. Европын холбооноос бас санхүүжилт ирдэг, энэ нь улсын санхүүжилтээс хамаагүй их байдаг. Европын холбооноос төслийн шугамаар их санхүүжилт орж ирдэг ба манай хотод шаардлагатай асуудлын 85 хувийг Европын холбооноос гаргуулж чаддаг үлдсэн санхүүг бид өөрсдөө олох ёстой байдаг. Хотын жилийн хэрэгцээний төсвийг хотын захирагч баталж жил болгоны 11 дүгээр сарын 15-наас өмнө төв байгуулагад танилцуулах ёстой. Хотын ерөнхийлөгч хотын зөвлөлд 8 дугаар сарын сүүлээс өмнө хотын хагас жилийн тайланг гаргадаг. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хяналтын чиг үүргийн талаар

 Хурал нь төсвийг хянахаас гадна гадны байгууллагуудаас шинжээч нар авчран энэхүү тайланг хянуулах эрхтэй байдаг.  Бүх шатанд хуулийг дээдэлдэг учир бүх зүйл хуулийн дагуу хийгддэг,  хэн ч хууль зөрчдөггүй гэсэн үг уулзсан хүн бүрийн ярианд дурьдагдаж байсан юм.

Польш Улсын Үндсэн хуулийнНутгийн удирдлага гэх 7 дугаар бүлгийн 171 дүгээр зүйлд:

-    Орон нутгийн засгийн үйл ажиллагааны хуульд нийцсэн байдалд хяналт тавина.

-    Орон нутгийн засгийн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих этгээд нь Ерөнхий сайд ба воевод, санхүүгийн асуудлаар бол бүсийн аудитын танхимууд байна.

-    Үндсэн хууль, хуулийг зориудаар зөрчсөн тохиолдолд Ерөнхий сайдын санал болгосноор Сейм орон нутгийн засгийн зөвлөлдөх байгууллагыг тарааж болно хэмээн тусгасан нь хяналтын систем, хариуцлага хичнээн өндөр болохыг харуулж байна.

Боловсролын системийн хувьд хот нь сургуулийн өмнөх боловсрол болоод  дунд сургууль, сургалтын төвүүдийг хариуцан ажилладаг. Люблин хотын тухайд 63 цэцэрлэгтэй 1 цэцэрлэгийн төвтэй. Эдгээр цэцэрлэгүүд нь хотын болон хурлын мэдэлд байдаг. Засаг захиргааны хувьд Люблин хот нь чиглүүлэгч шинжтэй хот. Хотын мэдлийн сургуульд нийт сурагчдын 70 гаруй хувь нь суралцдаг. Үлдсэн сурагчид хувийн сургуульд боловсрол эзэмшиж байна. Мөн манай сургалтын гол онцлог бол хүүхэд болгонд зориулагдсан дундаж төсөв байдаг. Энэ хотын төсөвд суудаг. Хотын ерөнхийлөгч өөрийн төсвөөсөө 30 хувийг нэмж боловсролын салбарт шилжүүлдэг. БНПУ-ын боловсролын бүтцийн хэсэг болгон дээр насанд нь тохирсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан бодлого явуулдаг. Люблин хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 4 том сургалтын төв байдаг. Хүүхдүүдийг хариуцдаг захирал нарыг байнга хооронд нь уулзуулж, сургалтанд хамруулдаг байна.

-Үүнээс гадна бид БНПУ-ын хүнсний ногооныТомаш Кочишевски аж ахуйн хүлэмжийн болон хөрсний лооль мөн бусад ногоо тариалдаг байгууллагатай танилцсан. Тус байгууллагын захирал Tomasz Kociszewski биднийг хүлээн авч үйл ажиллагаагаа танилцуулсан.

Тус байгууллага сүүлийн 30 гаран жил хүлэмжийн болон хөрсний улаан лоолийг тариалах чиглэл дээр дагнан ажиллаж байгаа. Хүлэмжийн аж ахуйд ашиглаж болох хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг ашигладаг. 200 га хүлэмжинд, 100 гаруй га задгай талбайд ногоогоо тариалдаг.

Байгууллагын гол зорилго эко хүнсийг хэрэглэгчдэд хүргэх явдал бөгөөд Англи, Франц, ОХУ, Чех, Литв, Латви, Испани, БНХГУ зэрэг орнуудад бүтээгдэхүүнээ борлуулдаг.

Тус байгууллага нь Монгол Улсаас ажилчид авах сонирхолтой байгаа бөгөөд уг байгууллагад 1-2 жил ажиллаж, үйл ажиллагаанаас суралцаад буцаад эх орондоо очоод лооль тариалах боломжтой ба бид бүхэн  чадах чинээгээрэй орчинд нь очиж сургалт хийх, техник технологийн дэмжлэг үзүүлэх болон хуулийн хүрээнд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа. Манайх жилийн 4 улирал ажилладаг. Ихэнх ажилчид гаднаас ажлын гэрээгээр ирсэн гадаад улсын хүмүүс байдаг ба та бүхэнтэй уулзах гол шалтгаан бол орон нутгаас /Монголоос/ ажилчид авах хүсэлтэй гэж танилцуулсан юм.

Польшийн хувьд ирээдүйн ажиллах хүчээ эртнээс бэлтгэхийн тулд хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлогыг явуулж байгаа бөгөөд Польш улсын өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд улс төр, эдийн засгийн хувьд туулсан зам манай улстай ойролцоо гэдэг утгаараа ижил төстэй зүйл олон байсан юм.

Ярилцлага хийсэн Х.Соёл-Эрдэнэ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%