“ХАМТДАА ХӨГЖЬЕ” САРЫН АЯНД МӨНГӨНМОРЬТ СУМЫН ХҮҮХЭД БАГАЧУУД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО
Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газраас хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед хүүхэд багачуудын хөгжлийг дэмжих, эцэг эхчүүдийн хүүхдэдээ зарцуулах цагийг үр дүнтэй болгон нэмэгдүүлэх, хамтдаа бүтээж хөгжихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хамтдаа хөгжье” сарын аянг зохион байгуулсан билээ. Уг аянд Мөнгөнморьт сумын хүүхэд багачууд, сурагчид идэвхтэй оролцож 3а ангийн сурагч Б.Нарансолонго 2 дугаар байр, 1а ангийн сурагч Д.Анхжин тусгай байр эзэлсэн бол сурагч М.Мөнхдөлд гарын бэлэг гардуулсан байна.