ТӨВ АЙМГИЙН МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД 6 УДААГИЙН ЦАХИМ ТОГЛОЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Дэлхий дахинд тархаад буй цар тахал “Ковид-19” вирусын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Төв аймгийн “Монгол туургатан театр”-аас орон нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх үндсэн зорилт болон соёл урлагийн үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүрээнд өөрийн цахим хуудсаар болон аймгийн “Төв телевиз”-тэй хамтран цахим тоглолт зохион байгуулсаар байгаа билээ. Хөл хорио тогтоосон хугацаанд театрын 33 уран бүтээлч нийт 6 удаагийн цахим тоглолт зохион байгуулж, 49650 иргэнд хүргэж, хандалт авчээ. Цаашдаа ч энэхүү цахим тоглолтоо хуваарийн дагуу зохион байгуулж, иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.