Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

394 АЙЛЫН АМИНЫ ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛОВ

2020-04-17

2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 08 дугаар тогтоолоор 31 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж Дархан сумын 9, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр 74 га газарт 394 айлын орчин үеийн амины орон сууцны хороолол барихаар төлөвлөн ажиллаж байгаа билээ.

Өнөөдөр / 2020.04.16/ тус хорооллын ажлыг албан ёсоор эхлүүлж гэрээнд гарын үсэг зурах ёслол 16:00 цагт боллоо.


Төслийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Э.Равжаадэлгэрэх, 31 дүгээр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх “Дархан ус суваг” ХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ариундалай нар гэрээнд гарын үсэг зурсан юм.
Үүний дараагаар үргэлжлүүлэн төслийн талбайд шав тавьлаа.

Шинэ суурьшлийн энэхүү бүсэд барих амины орон сууцны хорооллын шав тавих ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд нарын удирдлагууд, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

Дархан хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу байгаль орчинд ээлтэй, эрүүл аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлсэн орчин үеийн амины орон сууцны хороололд 1300 орчим иргэн инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдрах боломж бүрдэх юм.


394 айлын орчин үеийн амины орон сууцны хорооллын талаар иргэд та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Захирагчийн ажлын албанаас авах боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%