Сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр А/46 дугаар захирамжийн дагуу золбин нохой, муур устгал хийж сумын хэмжээнд 2 хоногийн хугацаанд 98 золбин нохой, 15 муур тус тус устгаж, холбогдох журам стандартын дагуу булж далдлан ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Тус ажлыг ЗДТГ-ын мэргэжилтэн Т. МӨНХЗУЛ удирдан идэвхи санаачлагатай сайн зохион байгуулж, Ном дизель ОНӨААТоцооны төвийн дарга Н.Наранхүү, Энэрэхүй элч ХХК-ны захирал, малын эмч Н. Туяамаа нар хамтран ажиллажээ.