Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧДЫГ ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2020-04-14

Хачигт халдвар гэдэг нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. 1990 онд ДЭМБ-ын чуулганаар хачгаар дамждаг 28 өвчин байгааг өвчний олон улсын ангилалд багтааж байжээ. Дэлхий дээр хачигт халдвараар өвчлөгсдийн тоо жил бүр өсч, жилд 100 мянга гаруй хүн хачигт боррелиоз, үүнээс олон мянган хүн хачигт энцефалитаар тус тус өвчилдөг гэсэн судалгаа байдаг. Эдгээр нь европын 29 орон, Азийн 4 оронд бүртгэгдээд байгаа бөгөөд зарим улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Манай улс 1980-аад оны үеэс ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран хачигт энцефалитын судалгааг хийж эхэлсэн. Өнгөрөгч онд улсын хэмжээнд хачигт боррелиозийн 61 тохиолдол, хачигт риккетсиогийн 59 тохиолдол, хачигт энцефалитийн 12 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2 хүн нас барсан байна. Монгол орны 8 аймаг 17 сум хачигт энцефалитын байгалийн голомт гэж тэмдэглэгдсэн байдаг. Хачигт энцефалит нь флавивирусаар үүсгэгддэг бөгөөд хачгаар зөөвөрлөгдөн халдварладаг, ихэвчлэн төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм.
Жилийн өдийд хачиг идэвхэждэг тул хачигт халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг вакцинжуулалтад хамруулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%