БАТСҮМБЭР СУМАНД ЦАХИЛГААН ТООЛУУРЫН ХЯНАЛТ ХИЙСЭН БАЙНА
Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн Батсүмбэр сумын ЗДТГазрын өргөдлийн дагуу ажлын хэсэгт Цахилгааны лабораторийн улсын шалгагч Б.Алтансоёмбо магадлан хяналт хийсэн байна. Тус сумын ЗДТГазарт ашиглагддаг DTSD-111 маркын 3 фазын цахилгааны тоолуурыг PTS 3.1 маркын эталон төхөөрөмжөөр MNS 5090:2005 стандартын шалгуур үзүүлэлтийн дагуу шалгасан бөгөөд шалгалтын явцад А фаз -0,01%, B фаз -0,00%, С фаз -0,01% үзүүлэлттэй гарч хэвийн үйл ажиллагаатай стандартын шаардлага хангасан дүгнэлт гаргажээ.