Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ

2020-03-26

Дэлхийн улс орнуудад дэгдэлт, тархалт нь хурдацтай нэмэгдэж буй шинэ Коронавирусын халдвар болон халдварт өвчин, томуу, томуу төст өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, хаврын улирал эхэлж хөрсний бохирдол ихсэж байгаатай холбогдуулан Улсын хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн 14 хоногийн аян зарлагдсан. Энэ хүрээнд Зуунмод хотын Захирагчийн албан даалгавар гарч нийтийн эзэмшлийн талбайд бүх нийтийн их цэвэрлэгээг 2020 оны 03 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 3 дугаар сарын 24-ны өдрийн их цэвэрлэгээнд албан байгууллагууд, иргэд идэвхтэй сайн оролцож, нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, одонт өндөрлөг орчмын хог цэвэрлэгээг хийлээ.
Хотоо цэвэр цэмцгэр байлгаж аюулт өвчний эсрэг хамтдаа тэмцье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%