Өчигдөр буюу 2020.03.10-ний өдөр Номгон сумын Онцгой комисс хуралдаж замын хөдөлгөөнийг хязгаарлалаа. Нийт 5 пост гарч Төрийн албан хаагчид / эрэтэйчүүд/ 12 цагаар ээлжлэн ажиллаж байна.
Франц иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигчдын шинжилгээний хариу сөрөг гарсан ч журмын дагуу тусгаарлах арга хэмжээг авч байгаа юм байна.
Манай иргэд ч мөн хариуцлагатай байж сумын Засаг даргын захирамж болон хорио тогтоох үеийн дэглэм, журмыг чанд сахиж гэр бүлээ, өөрийгөө хамгаалахыг уриалж байна.
Номгон сумын ИТХ