Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2020-03-09

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Эрдэнэбат өнөөдөр /2020.03.09/ Онцгой байдлын газарт байрлах гамшгаас хамгаалах Шуурхай штабын ажлын үйл ажиллагаа, тэр дундаа шинэ короновирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явцтай танилцав.
Тэрбээр аймгийн ИТХ-аас санаачлан зохион байгуулж буй хандивын аянд иргэд, ААНБ-ууд өөрсдийн санаачилгаар нэгдэж эд зүйл, бэлэн мөнгөний тусламж, дэмжлэг үзүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд шинэ төрлийн COVID-19 вирусийн дэгдэлт дэлхий дахинд тархаад байгаа хэцүү цаг үед тус өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн идэвхи оролцоо нэн чухал болох талаар ярьсан юм.
Мөн аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа С.Пүрэвсамдан бүсийн төв, Онцгой байдлын ерөнхий газрын гамшгийн зарлан мэдээллийн төвтэй онлайнаар шууд холбогдон, Дархан-Уул аймгийн цаг үеийн нөхцөл байдлын талаарх илтгэл өгч ажиллалаа.
Мөн үеэр цаг үеийн мэдээллийг газар дээрээс нь цаг алдалгүйгээр олон нийтэд хүргэн ажилладаг Хэвлэл мэдээллийн ажилтнуудад аймгийн ОБГ-аас амны хаалтыг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%