Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО 500 ШИРХЭГ МАСК ХАНДИВЛАЛАА

2020-03-09

БНХАУлсад дэгдсэн Шинэ төрлийн Коронавирус буюу COVID-19 вирус дэлхий нийтийг цочроогоод буй. Манай улсад одоогоор бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байна. Аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны салбар Төв аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос “Мартаар маскаа оёцгооё” уриалгыг гаргаж, аймгийн хэмжээнд 3000 ширхэг маскыг оёж хэрэгтэй газарт хандивлах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ажлын эхлэл болгож өнөөдөр Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга М.Булган Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяад 500 ширхэг маскыг хүлээлгэн өглөө. Энэхүү маск нь цэвэр даавуун материалаар хийгдсэн, харшил өгөхгүй, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг бөгөөд олон удаа угааж, индүүдэн хэрэглэх боломжтой гэдгийг онцолсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%