Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг батлав.

2014-12-10

    Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс Иргэдийн таатай амьдрах боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай ахуйн үйлчилгээний цогцолбор төвийн тоог нэмэгдүүлэн үйлчилгээг ойртуулах, ажилгүүдлийг бууруулах, албан бус хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөнийг багасгах зорилгоор ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүллээ.
   2015-2016 оны хугацаанд дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ахуйн үйлчилгээний төвүүдийг улсын төсвийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар бий болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлээр бий болсон ахуйн үйлчилгээний төвийн үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна.
   Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөрт аймгийн 4 сумын ахуйн үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд хамрагдана гэж хөтөлбөр боловсруулагчид ярьлаа. Дээрхи хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс дэмжиж, хөтөлбөрийн боловсруултанд болон өнөөгийн байдал, хөтөлбөр хэрэгжиснээр хүрэх түвшний судалгааг нарийвчлан гаргахыг тус хэлтсийнхэнд даалгалаа.
    Мөн өдрийн хуралдаанаар 4 сүмийн зөвшөөрлийг сунгаж, Нээлттэй 3 удаагийн дуудлага худалдаагаар худалдагдаагүй  аймгийн Цагдаагийн газар , Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтэс, Хонгор  сумын  ЗДТГ, “Дархан-Ус суваг” ХК зэрэг байгууллагуудад ашиглагдаж байсан тээврийн хэрэгслүүдийг зохих журмын дагуу шийдвэрлэх эрхийг аймгийн Өмч хамгаалах байнгын зөвлөлд шилжүүллээ.           

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%