Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД 100 ХУВЬ ХҮЛЭЭН АВЛАА

2020-02-14

Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор ХАСХОМ /хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг/-ээ гаргаж өгөх үүрэгтэй байдаг. 

Дархан-Уул аймгийн ИТХТ-ийн Ажлын албанд ХАСХОМ гаргаж өгвөл зохих аймаг, сумдын ИТХ-ын дарга, төлөөлөгчид, нарийн бичгийн дарга, ахлах ажилтан, аймаг, сумдын Засаг дарга, орлогч дарга, багийн Засаг дарга нар, “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга нийт 146 албан  тушаалтны 2019 оны мэдүүлгийг шинэчлэн гаргуулж хуулийн хугацаанд meduuleg.iaac.mn цахим системд 100 хувь  бүртгүүлэн авч, хяналт тавин баталгаажуулалтыг хийлээ.

Хуулийн хэрэгжилтийг хангуулахад хамтран ажилласан салбар нэгжийн Эрх бүхийн албан тушаалтнууд /ЭБАТ/ болох Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарт болон үүргээ биелүүлж хамтран ажилласан дээрх албан тушаалтнууддаа талархал илэрхийлье.

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%