Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

МӨНГӨНМОРЬТ СУМААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2020-02-10

Мөнгөнморьт сумын Онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор сумынхаа хэмжээнд дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Одоогоор сумын Эрүүл мэндийн төвд амбултороор 22 иргэн үзлэгт хамрагдсанаас 14-ийг нь дуудлагаар үзэж, хэвтэн эмчлүүлэгчдээс хүүхэд 3, том хүн 1 байна.
1. ЗДТГазар, Эрүүл мэндийн төв хамтран коронавирусийн халдвараас урьдилан сэргийлэх талаар гарын авлага, тараах материалыг 400 гаруй иргэдэд хүргүүлж, олон нийтийн сүлжээнд төрөл бүрийн зөвлөмжүүдийг байршуулжээ.
2. Хэсгийн цагдаа төлөөлөгч нар Бурхан халдун хайрханд гарч буй иргэдэд яриа танилцуулга хийж нийт 60 гаруй машинд үзлэг шалгалт хийн зөвлөмж өгчээ. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд Бурхан халдунд зорчих авто машины тоо буурсан байна.
3. Эрүүл мэндийн төв нь СӨБ, ЕБДСургууль, Дотуур байр, Спорт цогцолбор зэрэг газруудад ариутгал халдваргүйжүүлэлтийг нийт 21000 метр кавдрат талбайд хийсэн байна.
4. Сумын байгууллагууд ажлын байрандаа маск болон гар ариутгагчийг байршуулаад байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%