Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2020.02.05-ний өдөр 71.42 хувьтай хуралдаж 2020 оны ажлын төлөвлөгөө, Хороодын ажлын төлөвлөгөө, Иргэний танхимын ажлын төлөвлөгөө, Өмч хөрөнгө актлах тухай, Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2019 оны ажлын тайлан зэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Засаг дарга Ж. Баяр-Эрдэнэ, ЗДО Э. Тайванжаргал, Мэргэжилтэн Ц. Буянмөнх нар хуралд оролцлоо.
Хуралд оролцсон тэргүүлэгчдээс 2020 онд сумын Боловсон хүчний талаарх бодлого, Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, Малын чанарыг сайжруулах хөтөлбөр зэргийг баталж хэрэгжүүлэхээр саналыг оруулж төлөвлөгөөнд тусгалаа.
Хурлын дарга хотод ажлаар явсан тул хурлын даргын санал болгосоноор Тэргүүлэгч Б. Дэлгэртогтох хурлыг даргаллаа.