ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 20 СУРГУУЛЬД 213.0 САЯ ТӨГРӨГИЙН СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН ОЛГОЛОО
БСШУСЯамны дэргэд хэрэгждэг “Хөдөлмөрлөх ур чадварыг дэмжих” төслөөс сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, математик, физик, хими, дизайн технологийн сургалтын чанарыг дэмжих хүрээнд аймгийн хэмжээнд 12 жилийн 17, 9 жилийн 3 сургууль, нийт 20 сургуульд тус бүр 1.420.0 төгрөгний үнэ бүхий сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж олголоо.