Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГО ЭНЭ САРЫН 9-15-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО

2020-01-06

     Монгол улс Хүн ам, орон сууцны тухай хуулийн хүрээнд 10 жил тутам хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг явуулдаг билээ. Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ажээ.
     Хүн ам, орон сууцны тооллоготой холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Статистикийн хэлтсээс тоологч, шалгагч нарыг хамруулсан сургалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион явуулсан. Манай аймгийн хэмжээнд энэ тооллогод 42 тоологч, 12 шалгагч ажиллана.
     2020 оны Хүн ам, орон сууцны ээлжит тооллогын онцлог нь анх удаа бүртгэлийн болон уламжлалт мэдээлэл цуглуулах аргыг хослон хэрэглэх юм байна.
     Монгол улс төдийгүй дэлхийн хэмжээнд тооллогыг цахим хэлбэрээр явуулдаг болоод байна. Энэ удаагийн тооллого нь 100% бүртгэлийн хэлбэрээр явагдах бөгөөд нийт өрхийн 10%-ийг уламжлалт аргаар гэрт нь тоологч очиж мэдээллийг цаасаар цуглуулан, хяналтын тооллого хийхээр төлөвлөж байна.
     Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 9-нөөс 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл мэдээлэл цуглуулалтыг явуулах юм. Тус тооллогын үндсэн үр дүнг 2020 оны 6 дугаар сарын эхээр танилцуулах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%